LVMH групп 440 мянган хувь хэвлэгдэн гардаг ''Paris Match'' сэтгүүлийг 120 сая ам.доллараар худалдаж авчээ
Louis Vuitton, Moët, Hennessy (LVMH) компаниудын нэгдэл, хэвлэл мэдээллийн аварга Lagardère компани хоршин “Paris Match" сэтгүүлийг худалдаж авснаа зарлалаа.
Францын тэргүүн баян, LVMH группын эзэн Бернар Арно хагас жил хэлэлцээр явуулсны эцэст сэтгүүлийн шинэ эзэн болж байна.
LVMH-ийн санхүү эрхэлсэн захирал Жан-Жак Гийоний удирдлага дор тусгай хэлтэс байгуулж, сэтгүүлийг багтаажээ. Жером Бегле ерөнхий редактороор хэвээр үлдээж байгаа аж. Наймааны үнийг 130 саяас 120 сая ам.доллар хүртэл буулгажээ.
"Paris Match" сэтгүүл 440 мянган хувь хэвлэгдэн гардаг юм байна.