Ойролцоогоор 1м2 хэмжээтэй жижигхээн тавцан дээр Airbus A380 онгоц бүтэн 11 удаа тойрч нисэн энэхүү агшинг буулгажээ
Эмират Эйрлайнс нисэх компанийн ажилтан, мэргэжлийн шүхэрчин Николь Смит Лудвик дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифагийн оройд гарч сурталчилгааны зураг авалтыг хийсэн гайхалтай үзүүлбэрийг үзүүлжээ.
Ойролцоогоор 1м2 хэмжээтэй жижигхээн тавцан дээр өөртөө итгэлтэйгээр зогсон, Airbus A380 онгоц бүтэн 11 удаа тойрч нисэн энэхүү агшинг буулгажээ. Эрсдэл үнэхээр өндөр ч Николь зориг самбаа, мэргэжлийн ур чадварыг гайхуулан улмаар авиа компанийн гайхалтай шийдэлтэй сурталчилгаа болж чаджээ. Ковидын дараагаар хамгийн хурдацтай өсөж буй салбар аялал жуулчлал бөгөөд нисэх онгоцны буудлууд ачааллаа дааж ядан ажиллаж, олон авиа компаниуд уралдан өрсөлдөж сурталчилгаагаа өвөрмөц байдлаар хийж буй нь онцлог болсон гэж аялагчид үзжээ.