УХААН АЛДСАН ИРГЭНД АВТОБУСНЫ ЖОЛООЧ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ АМИЙГ НЬ АВАРЧЭЭ
"Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Г.Эрдэнэбаатар албан үүргээ гүйцэтгэж яваад хүний амь нас аварсан байна.
2026.04.27-ны үүрээр автобусанд нь хүний бие муудаж ухаангүй байхад нь жолооч анхан шатны тусламж үзүүлэн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Хүний алтан амь аварсан Г.ЭРДЭНЭБААТАРЫН ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

