Бороо, нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Алтайн өвөр говь, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө сэрүүсэж 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө сэрүүсэж 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.

