16 улсын төрийн тэргүүн оролцох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үндсэн илтгэлийг BTS хамтлагийн RM тавина
БНСУ-ын Кёнжүд энэ сарын 28-31-нд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болно.
Энэ уулзалтад нийт 1700 төлөөлөгч оролцохоос 16 улсын төрийн тэргүүн ирэх юм. Тус уулзалтын үндсэн илтгэлийг BTS хамтлагийн дуучин RM тавихаар болжээ. Тэрээр энэ сарын 29-нд буюу өнөөдөр дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр “АПЕК-ийн бүс нутгийн уран бүтээл, соёлын үйлдвэрлэл ба Солонгос соёлын зөөлөн хүч” гэсэн илтгэл тавих юм.
RM өөрийн олон улсын тавцан дээрх туршлагадаа үндэслэн, солонгос соёлын чухал тал, нөлөөг танилцуулна.
Ингэснээр тэр АПЕК-ийн арга хэмжээнд оролцсон анхны к-поп уран бүтээлч болж буй.
RM 2018 онд ЮНИСЕФ-ийн “Youth Agenda” арга хэмжээнд оролцож байсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий чуулган дээр үг хэлсэн анхны солонгос дуучин болж байжээ.

