23 настай залуу бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилжээ

10-р сарын 29, 2025 - 06:49
16 өдрийн өмнө
 0  93
23 настай залуу бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилжээ

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо.

Иргэн 23 настай, эрэгтэй “Б” нь цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүсэж байсан иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 иргэнийг залилсан болох нь тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Тодруулбал, Энэ оны 04 дүгээр сараас эхлэн бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг залилж байсан байна.

Иргэд Та бүхэн хэн нэгэнд тусламж үзүүлэх гэж байгаа бол урьдчилан сайтар нягталж залилах гэмт хэргээс сэргийлээрэй.

Share:
93

like

dislike

love

funny

angry

sad

wow