Дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай

9-р сарын 5, 2025 - 06:33
5 цагийн өмнө
 0  29
Дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:
 
09-р сарын 05-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байх тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
 2025 оны 09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
 
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Алтайн-Өвөр говиор +24...+29 градус, говь, талын нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө +14...+16 градус дулаан байна. 
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө +14...+16 градус дулаан байна. 
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна. 
 
2025 оны 09-р сарын 06-наас 09-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow