Ж.Батзандан: 1997-2005 оны хооронд олгогдсон бүх стратегийн ордуудын лицензүүд авлига, хулгайн замаар олгогджээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр" БЭТ-ийн алба 12 цагт хэвлэлийн хурал зарлаж байна. Уул уурхайд нүүрлэсэн хулгай луйврыг ил тод ярина. 1997-2005 оны хооронд олгогдсон бүх стратегийн ордуудын лицензүүд авлига, хулгайн замаар олгогджээ" хэмээн жиргэжээ.






