ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн Т.Мөнхсайханы шийдвэрийг шүүхээс хүчингүй болголоо

10-р сарын 28, 2025 - 09:39
17 өдрийн өмнө
 0  179
ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн  Т.Мөнхсайханы шийдвэрийг шүүхээс хүчингүй болголоо

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ тухайгаа тэрбээр "Н.Эрдэнэхүү хавдар судлалын эмч биш. Түүнийг хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн, М.Адилсайхан гэх хүнээр сольсон" хэмээн тайлбарласан байдаг.

Харин түүний эл шийдвэрийг эсэргүүцэж, Н.Эрдэнэхүү шүүхэд хандсан бөгөөд шүүхээс ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан байна.

Share:
179

like

dislike

love

funny

angry

sad

wow