Шүүх: Нярай хүүхдийн амийг хөнөөсөн 61 настай П-ийн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн 61 настай П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байдаг.
Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан аж. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан бөгөөд П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон юм.
Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулах шийдвэрийг гаргажээ.






