Түймэрт 800 га талбай өртжээ

10-р сарын 28, 2025 - 09:32
17 өдрийн өмнө
 0  14
Түймэрт 800 га талбай өртжээ

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Гурван хадтай” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын газарт 10.27-ны өдрийн 15:15 цагт ирсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:05 цагт цурамд оруулан, 19:35 цагт бүрэн унтраажээ.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан аж.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow