35 настай залуу 2 настай хүүтэйгээ угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
Энэ хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ.Аав хүү хоёр эмнэлэгт хүргэсэн ч нэгэнт оройтсон байжээ.
Ер нь 10-р сарын 10-наас БНХАУ-ын хагас кокс түлшийг түлж эхэлсэн. 7 хоногт 7 шуудай түлш өгч байсан бол 10 дугаар сарын 20-ны өдрөөс 4 шуудай болгосон. Үүний улмаас олон айл өрх гал алдаж байгаа талаарх мэдээллийг өгөв. Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан. Энэ тоо цаашид нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхааруулж Хашаандаа сайхан амьдарья ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр өчигдөр мэдэгдэж байсан юм.

