Б. Жаргалсайхан: Г. Занданшатар эхлээд зөвлөхийгөө тагнуулаар шалгуулж арга хэмжээ ав

10-р сарын 22, 2025 - 07:14
23 өдрийн өмнө
 0  286
Б. Жаргалсайхан: Г. Занданшатар эхлээд зөвлөхийгөө тагнуулаар шалгуулж арга хэмжээ ав

Хэд хоногийн өмнө  Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Санаатайгаар шатахууны хомсдол үүсгэж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шаардлагатай гэж үзвэл цуцлах хүртэл арга хэмжээ ав. Шатахууны хангамж хэвийн байгаа. ОХУ-ын талаас ямар нэгэн байдлаар хязгаарлалт хийгээгүй. Зохиомлоор хомсдол үүсгэж байгаа асуудлыг хууль, тагнуулын байгууллагаар шалгуул" хэмээж байсан билээ. Харин  ''Сод монгол" шатахуун түгээх станц бензин, түлш байхгүй гэж бичсэн постыг тавиад Б.Жаргалсайхан ийн бичжээ. Учир нь  “Сод Монгол” ХК-ны захирал Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэгддэг юм.  

 Тэрбээр "Г. Занданшатар эхлээд зөвлөхийгөө тагнуулаар шалгуулж арга хэмжээ ав. Тэгж чадахгүй бол энгийн нэг иргэн, сэтгүүлчийн постны хойноос хууль тагнуулыг ажиллуулна гэж горьдсоны ч хэрэггүй!" гэжээ.

Share:
286

like

dislike

love

funny

angry

sad

wow