Сайд П.Наранбаяр багш нарын ҮЭХ-тай өнөөдөр хамтарсан уулзалт хийж магадгүй

10-р сарын 15, 2025 - 06:22
30 өдрийн өмнө
 0  65
Сайд П.Наранбаяр багш нарын ҮЭХ-тай өнөөдөр хамтарсан уулзалт хийж магадгүй

Боловсролын сайд П.Наранбаяр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын удирдлагад 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр хамтарсан уулзалт хийх урилга хүргүүлсэн билээ.

 Өчигдөр орой  Ерөнхий сайд Г. Занданшатар: Багш нарын цалинг 15–20%, эмч нарын цалинг 10–15%, ахмадуудын тэтгэврийг 8%-иар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснээ дуулгасан юм.

 Харин МҮЭХ " Багш нарын цалинг 15-20 хувиар нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Багш нар ажил хаялтаа товлосон хугацаандаа зарлана. 1.480.000 төгрөгийн цалин 1.700.000 болж л өөрчлөгдөнө. Бидний шаардлага багадаа 2.5 саяд хүргэх. Тиймээс Засгийн газрын ярьж байгаа шийдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Пүрэв 08:00 цагт эхлэх багш нарын ажил хаялтад орон нутгаас 9 аймаг, нийслэлийн 76 сургууль, 160 цэцэрлэгийн багш нэгдэхээр албан ёсоор мэдэгдлээ" хэмээсэн юм. Энэ мэдэгдлийн дагуу салбарын сайд П.Наранбаяр хамтарсан уулзалт хийх урилга хүргүүлсэн юм. Сайдын урилгад  Багш нарын ҮЭХ одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.

No description available.

Share:
65

like

dislike

love

funny

angry

sad

wow