УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

10-р сарын 25, 2025 - 08:07
20 өдрийн өмнө
 1  339
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг  ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн "Авлигын гэмт хэрэг"-ийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн Х хуудастаа, "Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй" хэмээн мэдээлжээ.

Share:
339

like

dislike

love

funny

angry

sad

wow