Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ

10-р сарын 2, 2025 - 19:44
1 сар өмнө
 0  55
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацаа Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Дундговийн зарим нутгаар 11 дүгээр сарын эхээр байна.

Харин Увс, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх нутгаар 10 дугаар сарын cүүлээр, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Улаанбаатар, Төвийн ихэнх нутгаар 10 дугаар сарын дунд арав хоногт байх төлөвтэй байна. 

Мөн энэ сарын 6-нд буюу ирэх даваа гарагийн шөнө -7 хүйтэн хононо.

Share:
55

like

dislike

love

funny

angry

sad

wow