Украины нисгэгчгүй онгоцны давтамжтай цохилтын улмаас Оросын нефть боловсруулах салбарын түүхэн дэх хамгийн том тасалдал үүслээ
Украины нисгэгчгүй онгоцны давтамжтай цохилтын улмаас Оросын нефть боловсруулах хүчин чадлын 38–40% нь зогссон тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд Украины тал 20 гаруй томоохон үйлдвэр, шатахуун шахуургын станцыг онилж, дотоодын шатахууны хангамжид ноцтой нөлөө үзүүлжээ.
Ийм нөхцөлд Орос улс:
• Шатахууны импортын татварыг 2026 он хүртэл тэглэх,
• Импортлогчдод төсвөөс дэмжлэг үзүүлэх,
• Хятад, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг орноос шатахуун авах боломжийг судалж эхэлжээ.
Шинжээчид үүнийг “Оросын нефть боловсруулах салбарын түүхэн дэх хамгийн том тасалдал” хэмээн тодорхойлж байна.

