Хүчирхийлэлд өртөн айдастай байсан охины цагдаагийн хамгаалалтыг буулгажээ

9-р сарын 29, 2025 - 16:31
1 сар өмнө
 0  260
Хүчирхийлэлд өртөн айдастай байсан  охины цагдаагийн хамгаалалтыг буулгажээ

Долоон настай охиныг 2019 онд нагац ах нь гэгдэх хэрэгтэн Г.Чинтөр согтуугаар дөрвөн хурууг нь сүхдэж, биед нь халдсан ноцтой хэрэг гарч, шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. Хэрэгтэн 4 жилийн дараа магадлангаар суллагдсанаар хохирогчийн ар гэр сэтгэл зүйн дарамтанд орж, гэрч хохирогчийн хамгаалалт авах хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байдаг. Улмаар 2025.09.01-нээс хохирогч охиныг цагдаагийн байгууллагын хяналт, хамгаалалтанд авсан бөгөөд өнөөдрөөс хамгаалалтыг буулгажээ.

 Тодруулбал, Сурагч охиныг бага байхад нь хугууг нь сүхээр чавчин таслаж байсан эр магадлангаар суллагдсан байна. Түүнийг магадлангаар  суллагдсныг сонссон охин айдас,түгшүүрт автаж сургуульдаа ч чөлөөтэй явж чадахаа байжээ. Ар гэрийхэд нь ч мөн болгоомжилж, охины хүсэлтийн дагуу цагдаад гомдол гаргасан байна. Ингэхдээ "Бага насны хүүхдийг хүчирхийлж, тамласан  хүнийг яагаад магадлангаар суллаж байгаа юм бэ. Охин минь тайван хонож чадахгүй айдас түгшүүрт автаад байна" хэмээн холбогдох хуулийн байгууллагад хандсан аж.


 Хохирогч охины аюулгүй байдлыг хянахаар цагдаагийн байгууллага хамгаалалтанд авчээ. Хэрэгтэн Г.Чинтөр энэ хэрэгтээ 10 жилийн ял авсан ч 4 жил 1 сарын дараа магадланд орж суллагдан гарч ирсэн байна.

 Тэрбээр согтуудаа  долоон настай охины дөрвөн хурууг сүхээр чавчиж, таслан хэрцгий хэрэг үйлдсэн юм.

 Хохирогч охины ар гэрийнхэн "Охины минь хурууг сүхээр тасалж, нуруун дээр нь халуун ус асгаж түлсэн этгээд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 6 сарын ял авсан. Гэвч хүчирхийлэгч этгээд магадлангаар суллагдсаныг сонсоод охин минь айдастай байна" хэмээн шүүхийн байгууллагал мөн хандаад байсан юм. Энэ дагуу хамгаалтад авсан байсан бөгөөд хамгаалалтыг нь ийнхүү буулгасан байна.


Share:
260

like

dislike

love

funny

angry

sad

wow