НАЛАЙХ ДҮҮРЭГТ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ДЭЛБЭРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙСНЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Налайх дүүргийн 1-р хороо Өвөршандад Петровис шатахуун түгээх станцын хойно 50 метр зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч, 3 нэгж техниктэй ажиллаж, галын тархалтыг зогсоож, гал түймрийг бүрэн унтраасан байна. Хэрэв гал дэлгэрсэн шатахуун түгээх станц дэлбэрэх эрсдэл өндөр байсныг аюулгүй болгож ажилласан гэж НОБГ-аас мэдээллээ.