Б.Энхбаяр өнөөдөр хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө
Б.Энхбаяр өнөөдөр хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө.Тэрбээр "Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ямар ч баримт яриагүй. Би хов живийн асуудалд хов болсон тайлбар хийхгүй. Даваа гарагт би хуулийн байгууллагад өөрөө очиж гэрчийн мэдүүлэг өгч, өөрт байгаа нотлох баримт, эх сурвалжуудыг мэдээлнэ" гэсэн юм.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр өнгөрөгч долоо хоногт "нүүрсний хулгай-2" болон Гэрэгэ тауэрийн оффисийг хууль бусаар авсан байж болзошгүй зэрэг ноцтой агуулгуудыг хөндсөн. Тэр дундаа, 100 тэрбумын авлигын хэргийн гол гэрч болох “Админерал“ компанийн хятад захирал гэнэт нас барсан асуудлыг хөндсөн. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор тэрбээр хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгнө гэдгээ өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон МАН-ын Бага хурлын үеэр мэдэгдээд байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр АТГ-д очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ.

