Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нуусан хэрийг талийгаачийн дүү цагдаад дуудлаг өгснөөр илэрчээ

9-р сарын 29, 2025 - 16:01
1 сар өмнө
 0  271
Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нуусан хэрийг талийгаачийн дүү цагдаад дуудлаг өгснөөр илэрчээ

Өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас муудсан цогцос олджээ. 

Хэргийг шалгахад, 45 настай эрэгтэй нь хамтран амьдрагч 30 настай эмэгтэйн амь насыг хохироогоод, цогцсыг хувцасны шүүгээнд  зургаан хоног нуусан байжээ. Хэргийн сэжигтэн этгээд нь есдүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөсөн гэх бөгөөд энэ тухай дуудлагыг түүний дүү цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр уг хэрэг илэрчээ.

Цогцос элжирч муудсан эмэгтэй хүний цогцос нийтийн байран дахь хувцасны шүүгээнээс олдсон байсан юм. Тэгвэл талийгаач 30 настай эмэгтэй аж. Түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоон, хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ. Өдгөө хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шуурхай бүрэлдэхүүн үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

 Энэ хэрэг Баянзүрх дүүргийн нийтийн байранд болжээ.

Share:
271

like

dislike

love

funny

angry

sad

wow