Хүүгийн цогцсыг өвсөн доороос олсон бөгөөд хэргийн газрыг хамгаалтанд авчээ

9-р сарын 25, 2025 - 17:29
2 сарын өмнө
 1  600
Хүүгийн цогцсыг өвсөн доороос олсон бөгөөд хэргийн газрыг хамгаалтанд авчээ

 

Дөнгөж цогцосыг олоод хэргийн газрыг хамгаалалт авчээ. Хэн нэгнийг үзлэг дуустал ямар нэг байдлаар хэргийн газарт цагдаагийнхан ойртуулахгүй байгаа аж. Харин хүүг эрэн хайх ажилд хүч нэмэгдүүлэхээр Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас цагдаагийн алба хаагч нар явсан ба тэд хүүгийн цогцосыг олжээ. Цогцос олсонтой холбоотойгоор Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн мөрдөн шалгах баг яг одоо Улаанбаатараас гарч байна.

Одоогоор хүүгийн амиа алдсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.Чухам дунаас болж амиа алдсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний газар албан ёсоор дүгнэлтээ гаргасны дараа энэ тухай мэдээллийг өгөх юм байна.

Хүүгийн цогцсыг анх алга болсон газраас 3-4 км зайтай газраас олсон байна. Цогцос бүрэн бүтэн байсан бөгөөд уг асуудлыг гадны ямар нэгэн нөлөө байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эрлийн багийнхан цогцсыг олоод хуулийн байгууллагынханд хүлээлгэж өгсөн аж.

Эх сурвалжийн мэдээллээр хүүгийн цогцсонд ямар нэгэн шарх үүсээгүй, өмсөж явсан хувцастайгаа.

 Цогцос өвсөн доор байдалтай байсан аж. Цогцсыг 2025.09.25-ны 16.20 цагт олсон тухай бид мэдээлсэн билээ.

Share:
600

like

dislike

love

funny

angry

sad

wow