О.Амартүвшин: ''Херо'' Б.Баатар ''Гэрэгэ''-г эхлээд 15 давхрыг, дараа нь 1 давхарыг авах болсон

9-р сарын 25, 2025 - 17:18
2 сарын өмнө
 2  176
О.Амартүвшин: ''Херо'' Б.Баатар ''Гэрэгэ''-г эхлээд 15 давхрыг, дараа  нь 1 давхарыг авах болсон

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр "NTV" телевизийн  ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, "Херо" Б.Баатар нартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдээллүүдийг дэлгэсэн билээ.

"Херо" Б.Баатар "Хуульзүйн сайд байсан хүн "Би бодохдоо..." гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрбээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Б.Энхбаяр гишүүнтэй Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна" хэмээн "Херо" Б.Баатар цахим хуудастаа бичсэн.

 Тэгвэл энэ тухай О.Амартүвшин тайлбар хийжээ. Тэрбээр  "Б.Энхбаяр гишүүн “Гэрэгэ” 15 давхар гээд баахан үлгэр домог шиг зүйл ярьж. Баатартай 2002 оноос Маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна.


Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж ашиглалтад оруулсан. Анх 8 жилийн өмнө буюу 2017 онд бид 2 ярьж хөөрөөд, нөхцөлөө тохироод тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан. Ам.доллар тухайн үед 1.200₮ байсан гэхээр хэн хэндээ боломжийн л хэлцэл байсан. Дараа нь дахиад нэмж 1 давхарыг авах болоод мөн л үнэ болоод төлбөрийн нөхцөлөө ярьж тохироод л авч өгөлцсөн. Энэ нь байдаг л хэвийн бизнесийн харилцаа. Үүнд аль нэг талын нөлөөлөл, дарамт шахалт огтоос байгаагүй. Тийм шаардлага ч байхгүй. Өнөөдөр нэг намын даргын сонгууль болохтой зэрэгцэн ийм үндэслэлгүй зүйлийг ийм хариуцлагатай албан тушаалтай хүн ингэж хов болгож ярьж байгаа нь харамсалтай юм.


Өнөөдөр ингэж асуудал үүсгэж ярих ч сэдэв биш хэмээсэн байна. 

Share:
176

like

dislike

love

funny

angry

sad

wow