Ерөнхий сайдын гаднаас хөрөнгө оруулалт татах Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг Д.Зоригт, Х.Ганхуяг нар удирдана

2-р сарын 19, 2025 - 12:51
4 өдрийн өмнө
 1  23
Ерөнхий сайдын гаднаас хөрөнгө оруулалт татах Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг Д.Зоригт, Х.Ганхуяг нар удирдана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийг байгуулж байгаагаа мэдэгдсэн. Тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсноо онцолсон.

Уг зөвлөл нь Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдэж байгаа юм байна. Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой юм байна. Тэгвэл гадны хөрөнгө оруулалт татах уг зөвлөлийг ахлах хүн буюу захирлаар нь Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилжээ.

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow