УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярилцлаганд "Шатагчид"

9-р сарын 25, 2025 - 12:23
2 сарын өмнө
 0  218
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярилцлаганд "Шатагчид"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр "NTV" телевизийн  ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, "Херо" Б.Баатар нартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдээллүүдийг дэлгэсэн билээ.

Тэгвэл энэ ярилцлагын дараа хэд хэдэн хүний нүүр нь шарагдаад авсан бололтой. Мэдэгдэл гаргаж, хэвлэлийн хурал зарлах нь зарлажээ. Юутай ч Б.Энхбаярын үг хүрч тэдний араншин нь илэрч байна. Б. Энхбаярын хэлсэн үг ярьсан бүхэн "гал" асаасан бололтойдог.


Б. Энхбаяр ярилцлагдаа  "Хэсэг хоригдоод гарсан 15 давхар байшингаа дээрэмдүүлсэн бизнесмэн залуугийн тухай, "10 тэрбум долларын алдагдалтай нүүрсний гэрээг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэхийн дээдээр мэдэж байсан. Хятадын тал 95 ам.доллараар авъя гэж байхад яахлээрээ 53 ам.доллараар заръя гэдэг гэрээ хийдэг юм!!" гээд хэлээд авсан. Зориг нь хүрэхгүй болохоос Б.Энхбаяр шиг хэлдэг нь ховор. Бас тэр Хууль зүй дотоод хэргийн сайд явсан хүн.  Баримжаа багцаа бол гаргадаг л хүн.  Өнөөдрийн байдлаар галын элчинд шарагдсан эхний хүн  "Херо" Б.Баатар байв.


Тэрбээр "Хуульзүйн сайд байсан хүн "Би бодохдоо..." гэж баримтгүй гүтгэлэг хийсэнд харамсаж байна. Тэрбээр хуулийн өмнө ярьсан зүйлээ нотлохыг хүсье. Тиймээс шүүхэд хандаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Б.Энхбаяр гишүүнтэй Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг өмөөрөн маргалдсанаас өөр зөрчилдсөн зүйл байхгүй билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж засаглаж байхдаа улс төрийн зорилгоор ‘Херо студи’-д тагнуул, цагдаа оруулж, Ерөнхийлөгч Н.Энхбаярын хар материал, дүрсийг хулгайлан цацаж, ‘Херо’ бичлэг тараасан мэтээр харлуулж байсан хар өдрүүд дахин давтагдаж байгаад харамсаж байна" хэмээн "Херо" Б.Баатар цахим хуудастаа бичжээ.


 Харин дараачийнх нь мэдээж  МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэр өнөөдөр буюу 2025.09.25-ны 14:00 цагаас Галарей 3 давхарт сэтгүүлчидтэй нээлттэй уулзаж, асуултад хариулна хэмээн зарлалаа. Юутай ч  намрын улс төрийн "гал" авалцаж илчинд нь "шатагчид" хариу үйлдэл үзүүллээ. Харамсалтай нь дуулиан шуугиан болоод л өнгөрнө. Үүнийх нь араас яваад шалгадагсан бол ч...

Улс төрийнхөн "алалцаж" л байг. Ард түмэн мэдээллээ авч л байг.


Share:
218

like

dislike

love

funny

angry

sad

wow