Аргаль 22 сая 200, шонхор 16 сая, янгир 5 сая 300, чоно 1 сая 130 мянга гэсэн үнэлгээтэй болжээ
Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэгдлээ. Монгол улсын засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталж, мөрдөж эхэллээ. Тухайлбал, аргаль хонь 22 сая 200, шонхор 16 сая, янгир ямаа 5 сая 300, шар үнэг 220 мянга, саарал чоно 1 сая 130, тарвага 410 мянга, цагаан зээр 997 мянга, гэсэн үнэлгээтэй болжээ.
Дээрх үнэлгээний онцлог нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна.
Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан тохиолдолд Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тус үнэлгээг /37.2./ Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоох аж.