Тарвага агнах зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүллээ

Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээтэй холбогдуулан ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу түр хугацаагаар түдгэлзүүлэв. Тиймээс зөвшөөрөлгүй тарвага агнах, тээвэрлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.






