Алан Ю барилгаас унаж нас баржээ

9-р сарын 12, 2025 - 12:41
3 цагийн өмнө
 0  156
Алан Ю  барилгаас унаж нас баржээ

Хятадын  алдарт жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю (Alan Yu) нас баржээ. 

 Ю Мэнлун буюу Алан Ю нь Бээжин дэх нэгэн барилгаас унаж нас барсан байна.

 Тэр өдөр Алан Ю найзуудтайгаа цагийг өнгөрөөж байгаад шөнийн 02:00 цагийн үед унтлагын өрөөндөө орсон гэнэ.  Харин найзууд нь удалгүй түүний гэрээс явжээ.

Талийгаачийн цогцсыг өглөөний 06:00 цагт нохойгоо салхилуулж явсан хүн олж, цагдаад дуудлага өгчээ.

Ю Мэнлун 1988 оны 6-р сарын 15-нд БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотноо төржээ. 2007 онд Dragon телевизээс зохион байгуулсан "My Show" нэвтрүүлэгт оролцсноор алдартай болж эхэлсэн юм.  Удалгүй хөвгүүдийн хамтлагт дебютээ хийж, цаашлаад жүжигчин болон загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн юм.Түүний тоглосон киноны нээлт өнөөдөр буюу  9-р сарын 12-нд Хятадын төв телевизээр гарахаар төлөвлөж байсан ослын улмаас хойшлуулсан байна. Түүний үхэл гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийнхан шалгаж, тэр өдөр гэрт нь ирсэн найзуудаас нь мэдүүлэг авч эхэлсэн байна.Жүжигчин Alan Yu аймшигт ослоор НАС БАРЖЭЭ

Share:
156

like

dislike

love

funny

angry

sad

wow