Л.Оюун-Эрдэнийн хүү О. Тэмүүлэн, бэр хоёр нь ''Seven nuga'' амралтын газар руу явахдаа кино зураг авалтын багт дайгдаж явсан гэжээ 

9-р сарын 12, 2025 - 08:34
3 цагийн өмнө
 0  123
Л.Оюун-Эрдэнийн хүү О. Тэмүүлэн, бэр хоёр нь ''Seven nuga'' амралтын газар руу  явахдаа кино зураг авалтын багт дайгдаж явсан гэжээ 

Өнгөрсөн хавар буюу  тавдугаар сарын 13-ны өдөр иргэдээс экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн орлогыг нотлуулах хүсэлт гаргасан.No description available. 

О.Тэмүүлэнгийн найз охиндоо сүйн бөгж өгч, тансаг брэндийн эд зүйлс бэлэглэж, амралтын газар нисдэг тэргээр зорчин гэрлэх санал тавьж буй бичлэг цахим орчинд  нийтлэгдэж,  Ерөнхий сайдын хүүхдийн тансаглалын эх үүсвэр хаанаас гарч буйг иргэд мэдэхийг хүссэн. АТГ-аас хоёр сар  О.Тэмүүлэнгийн орлогод хяналт шалгалт хийж "О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдсон.  “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна" хэмээсэн юм.No description available.No description available.


Харин АТГ-аас  иргэн Ц.Лут-Очирт ирсэн мэдээллээс үзвэл арай өөр дүр зураг буух аж. Тухайлбал, Үнэтэй брэндийн хувцас, эд зүйлс, сүйн бөгж, амралтын газрын түрээс зэрэг нь нийлээд 58.1 сая төгрөг. “Херо энтертайнмент групп” нь О.Тэмүүлэнд гурван удаагийн гүйлгээгээр 300 сая төгрөг шилжүүлсэн.  ( Сонирхолтой нь О.Тэмүүлэн тус группт ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй, нийгмийн даатгал төлдөггүй) “Херо энтертайнмент групп” нь 2024 онд нийт 265.8 сая төгрөгийн татвар төлсөн. 
 Эвдэрхий машин аваад буцаагаад өгсөн  "Seven nuga" амралтын газар руу явахдаа нисдэг тэрэг түрээслээгүй кино зураг авалтын багт дайгдаж явсан. Ө.Өгөөмөрийн ээж төрийн албан хаагчийн цалингаараа 35 сая төгрөгийн үнэ бүхий брэндийн хувцас хэрэглэл охиндоо авч өгсөн.
гэжээ.
 Мэдээлийн дэлгэрэнгүйг дээрх албан бичигнээс үзнэ үү.
 
Share:
123

like

dislike

love

funny

angry

sad

wow