13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Сүхбаатарын нутгаар, 14-нд Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо тариа, будаа хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө +16...+18 градус дулаан байна.