Эрчим хүчний яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцад эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьжээ

ЭХЯ-ны байранд шалгалт хийжээ. Тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр болон гэрт нь хууль хяналтынхан нэгжлэг хийсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа хууль зөрчсөн гэж үзэж буй бололтой. Авлига авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Одоогоор түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ.
Дэлгэрүүлбэл , Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутган мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Энэ хэрэгт ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.






