БНСУ-ын инфлүүнсер ''Хоргын тогоо''-д бус ''Уран тогоо''-д амиа алджээ

9-р сарын 8, 2025 - 12:40
5 цагийн өмнө
 0  46
БНСУ-ын  инфлүүнсер ''Хоргын тогоо''-д бус  ''Уран тогоо''-д амиа алджээ

БНСУ-ын 20-иод настай эмэгтэй аяллын инфлүүнсер осолдож амиа алдсан  бид өмнө нь  талаар мэдээлсэн.  БНСУ-ын Гадаад хэргийн яам 9 дүгээр сарын 5-нд энэ тухай мэдээлсэн байна. Талийгаач нь олон нийтийн сүлжээнд ойролцоогоор 90 мянган дагагчтай, аялал жуулчлалын чиглэлээр контент бэлтгэдэг байсан бөгөөд Монголын бүс нутагт ирээд ийнхүү золгүй явдал тохиолдсон байна.  


Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар  БНСУ-ын иргэн ''Хоргын тогоонд'' бус  " Уран тогоо" руу унаж нас барсан байна. 

Энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Уран тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Тэрээр нийгмийн сүлжээнд 90 000 дагагчтай байсан бөгөөд галт уулан дээр зураг авах явцад гэнэтийн хүчтэй салхинд тэнцвэрээ алдаж унасан байж болзошгүй хэмээн Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. 


Шалгалтын ажиллагааг тус аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм.

Share:
46

like

dislike

love

funny

angry

sad

wow