Тахлын гурван тохиолдол батлагдаж, сэжигтэй 20 иргэний тусгаарлав

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Батлагдсан тохиолдол нь нас барсан тул 88 хүнийг тусгаарлаж, 34 хүнээс шинжилгээ авчээ. 22 хүний хариу эерэг гарсан байна.
Харин өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цагийн байдлаар тарваган тахлын гурван тохиолдол батлагдлаа. Үүнээс нас барсан нэг тохиолдол байгаа юм. Одоогийн байдлаар сэжигтэй 20 иргэний тусгаарлаад байгааг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд энэ сарын 8-наас энэ сарын 15-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан . Ингэснээр Мөрөн, Цагаан-Уул сумын ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг, үзвэр үйлчилгээг өчигдөр 23.00 цагаас есдүгээр сарын 14-ний 23.00 цаг хүртэл зогсоож, цахим хэлбэрт шилжүүлэх, мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах хөдөлгөөнийг зогсоож, зах худалдаа үйлчилгээ, баар лоунжийн үйл ажиллагааг 72 цагийн хугацаатай тус тус зогсоосон юм.






