"ГАЦУУРТ" компаний захирал Л.ЧИНБАТАД ХОЛБОГДОХ хэргийг Прокурор мөрдөн байцаалтад буцаажээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын малчин залуусыг "Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат машинаараа хөөж буй бичлэг тархсан. Тэгвэл уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнд холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтайгаар Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байдаг . Ингэхдээ Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Л.Чинбатыг яллагдагчаар татах санал гаргаж прокурорын газарт хүргүүлсэн юм. Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэжээ. Иймд прокурор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Юутай ч энэ хэрэг олны анхаарлын төвд байна. Учир нь Монголд хууль эрх тэгш үйлчилдэггүй гэдэгт иргэд итгэл алдарсаар удаж буй юм. Үүний бас нэг илрэл нь Л.Чинбат гэх эрхэмд холбогдох хэрэг. Гэгээн цагаан өдөр өөрийнх нь адуун сүргийг нутагтаа оруулсангүй хэмээн малчдыг машинаараа хөөж байсан түүний дээрэнгүй бичлэг олныг цочирдуусан. Мөнгөтэй эрх мэдэлтэй охин нь сайд, Л.Чинбатад хууль үйлчлэх үү гэдэг сонин.