ЦЕГ: Ютүбер бүсгүй зураг авах үедээ хөл алдаж ХОРГЫН ТОГООНД унаж, амиа алджээ

Аялаж явсан Солонгосын ютүбер бүсгүй Хоргын тогоонд унаж, амиа алджээ
Архангай аймгийн нутаг дахь Хоргын тогоонд БНСУ-ын иргэн ютүбер бүсгүй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллага "Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Талийгаач манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна" гэлээ.
Талийгаач БНСУ-даа нэртэй ютүбер байсан гэх бөгөөд зураг авах үедээ хөл алдаж унасан байна.






