Эверестийн оргилд хамгийн богино хугацаанд авирсан эмэгтэй дээд амжилтыг тогтоожээ

5-р сарын 30, 2024 - 10:20
7 сарын өмнө
 0  137
Эверестийн оргилд  хамгийн богино хугацаанд авирсан эмэгтэй  дээд амжилтыг  тогтоожээ

Дэлхийн ноён оргилд авирахад нийтдээ 24 цаг, 26 минут зарцуулсан дээд амжилтыг Балбын уулчин Пунжо Лама тогтоожээ.Тэрбээр Эверестийн бэл дэх баазаас оргилд гарахад 14 цаг, 31 минут, дараа нь оргилоос буухад дахин есөн цаг, 18 минут зарцуулсан байна.Эверестийн оргилд эмэгтэй хүн хамгийн богино хугацаанд авирсан дээд  амжилтыг Балбын уулчин тогтоожээ


Тавдугаар сарын 23-ны өдрийн 3:52 цагт баазаас хөдлөөд маргааш өглөөний 6:23 цагт оргилд хүрчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад Эверестийн оргилд гарах боломж уулчдад маш хязгаарлагдмал байдаг. Оргилд хөл тавих гэсэн уулчдын урт дараалал үүссэнийг өмнөх жилүүдийн авиралтын үеэр авсан гэрэл зургууд харуулдаг. Энэ урт дарааллыг алгасахын тулд Лама замдаа унтаж амралгүй шөнийн цагаар авирчээ. Түүнийг авирч эхлэхээс өмнө Эверестийн хоёрдугаар баазаас дөрөвдүгээр баазын хооронд 6,700 орчим уулчин авирч байсан гэнэ.


Эверестийн өндөр далайн түвшнээс дээш 8,849 метр байдаг.Бэлийн баазаас хамгийн богино хугацаанд оргилд хүрээд буцаж ирэх эмэгтэйчүүдийн дээд амжилтыг Лама 2018 онд 39 цаг, зургаан минутаар тогтоож байжээ. Түүний энэ дээд амжилтыг 2021 онд Хонконгийн уулчин Ада Цан 25 цаг, 50 минутаар эвдсэн байна.

Энэ жил Лама хоёр дахь авиралтаараа дээд амжилтыг хоёр дахь удаагаа шинэчилжээ.

Share:
137

like

dislike

love

funny

angry

sad

wow