Багын найзууд улстөржин нэгийгээ хутгалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ

10-р сарын 7, 2024 - 18:19
2 сарын өмнө
 0  24
Багын найзууд улстөржин  нэгийгээ хутгалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ

Сүхбаатар аймагт улстөржсөн нөхдүүд нэгнийгээ хутгалсан хэрэг гарсан байна.


Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт самын 5 дугаар багийн иргэн С багийн найз М–ийг "Сошиал сүлжээ фэйсбүүкийн нүүр номоороо манай намын хүмүүсээр битгий оролдоод бай гэж хэлээд биед нь санаатайгаар халдан хутгалсан байна. Тиймээс уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

Иргэн С нь АН-ынхныг дэмждэг гэх мэдээллийг хохирогчдын зүгээс өгч байна. Мөн хохирогч М–ийн хувьд эмнэлгийн байгууллагад яаралтай тусламж үйлчилгээ авсан аж.

Өөр нэг эх сурваджийн мэдээллээр  "Сүхбаатар аймгийн орон нутгийн сонгуульд  зарим нэр дэвшигч  нарыг дэмжихгүй гэдгээ хэлж шүүмжилтэл найз гэх С нь эгдүүцэж түүний гар, цээжин тус газар нь хутгалсан" хэмээжээ.


Түрхэн зуурын улс төржсөн маргаанаас болж ийн багын найзууд нэг нэгэндээ хүйтэн мэс хүргэжээ.

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow