“Metal”-ын Cylla-г бусдын биед халдсан хэмээн торгожээ

3-р сарын 4, 2024 - 23:03
10 сарын өмнө
 0  50
“Metal”-ын Cylla-г бусдын биед халдсан хэмээн торгожээ

Сагсан бөмбөгийн тоглолтын үеэр бусдын биед халдсан гадаадын иргэнийг Зөрчлийн хэргээр шалгаж, торгууль оногдууллаа. Тодруулбал, энэ оны  хоёрдугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG arena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр Бишрэлт “Metal” Багийн тоглогч гадаад улсын иргэн Cylla нь IHC “Apes” багийн тоглогч Т.Мэндбаярын биед халдсан.

Түүний уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Share:
50

like

dislike

love

funny

angry

sad

wow