Гадаадын иргэний өмчийг булаахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоожээ
БНХАУ-ын иргэний үл хөдлөх өмчийг хууль бусаар булаан авахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоосон. Үүнийг хуулийн байгууллага мухарлаж эцэслэх учиртай.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны эсрэг талд байрлалтай “Аяуд” таувер нь БНХАУ-ын иргэний 100 хувийн хөрөнгө оруулалттай өмч байсан ч нотариат, иргэний бүртгэл, хил хамгаалах, цагдаа, прокурор, тагнуул гээд олон хуулийн байгууллагын албан тушаалтнууд, нөлөө бүхий хүний оролцоотойгоор өмчийг нь хууль бусаар булаан авсан нөхцөл байдал тогтоогдсон гэж Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв.