ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдлаа
Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсголын хоёр дахь шат энэ сарын 18-ны даваа гаригт эхэлнэ. Хоёр дахь шатны сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалт, оффтейк гэрээ зэргээр олны анхаарал татсан асуудлуудын талаар шинжээчдийн дүгнэлтийг сонсоно. Сонсох сэдвүүд сонирхолтойн дээр гэрчүүд ч анхаарал татаж байна. Тухайлбал, энэ удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр замын төслийн асуудлаар гэрчээр дуудагджээ. Мөн УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Бодь группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан тэргүүтэй 300 орчим хүн гэрчээр дуудагдлаа.
Мөн эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч гэрчээр дуудагдлаа. Тэрбээр
-
Эрдэнэс Тавантолгой ХК-д Тавантолгой ордын Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ажил
-
Хагас коксжсон шахмал түлш гэсэн сэдвүүдээр гэрчийн мэдүүлэг өгөх юм байна.