ЕБС-ийн зургаан сурагчийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал

Энэ сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн долдугаар ангийн гурван хүүхэд, тавдугаар ангийн гурван охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.
Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь ".. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан" гэж урьдчилсан байдлаар мэдүүлсэн байна.
Тухайн асуудлын талаар Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захиргаанаас "Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй" тухай мэдэгдсэн. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна
гэлээ.






