ММСУХ: 18-аас дээш насныхан морь унасан уралдаан зохион байгуулахгүй

2-р сарын 10, 2025 - 12:20
14 өдрийн өмнө
 0  17
ММСУХ: 18-аас дээш насныхан морь унасан уралдаан зохион байгуулахгүй

Монголын Морин спорт, уяачдын холбооноос өнөөдөр /2025.02.10/ цаг үеийн асууддаар мэдээлэл хийлээ.

 Энэ үеэр тус холбооныхон


"Монголын Морин спорт, уяачдын холбооны төлөөлөл "Монгол Улсын засгийн газар өв соёлын хагаралдаан үүсгэж байна. Бид хаврын морин уралдаантай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргаж Монгол Улсын засгийн газарт хүргүүлсэн. Тухайлбал, хүүхдэд өөрийн саналаар, болон эцэг эхийн зөвшөөрлөөр хурдан морь унах эсэхийг шийддэг байх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн уралдаанч хүүхдийг ур чадварыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Мөн уралдаан зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагуудад олгосон шийдвэр ямар ч судалгаагүй, тодорхойгүй шийдвэр учир тус шийдвэрээ буцаан татахыг хүсч байна. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, уралдаанч хүүхдийн асуудалд зөв зохицуулалт хийх ёстой болохоос биш ингэж хориглож болохгүй. Бид хүний эрхийн байгууллага, хүүхдийн эрхийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн. Бид хүүхдээ ч хамгаалъя, өв соёлоо ч хамгаалъя гэдэг байр суурьтай байна. Тиймээс Монгол Улсын засгийн газар баталсан 42 дугаар тогтоолоо эргэн хараасай гэж хүсч байна. Бид 18 дээш насны хүнээр морь унуулсан ямар нэгэн морин уралдаан зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна"


гэлээ.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow