Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү ажлаасаа чөлөөлөгдсөн асуудлаараа 15 цагт мэдээлэл хийнэ

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Н.Эрдэнэхүү даргыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан нь үнэн. Шалтгаан нь ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул тавдугаар сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан" хэмээв. Харин Н.Эрдэнэхүү энэ талаар 15:00 цагаас мэдээлэл хийх ажээ.






