Н.Учрал, Л.Гантөмөр, Б.Жавхлан нарын 23 хүн хуралдаанаа тасалсан бол Ө.Шижир, Г.Дамдинням гишүүн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөө авчээ

5-р сарын 2, 2025 - 11:04
16 цагийн өмнө
 0  16
Н.Учрал, Л.Гантөмөр, Б.Жавхлан нарын 23 хүн хуралдаанаа тасалсан бол  Ө.Шижир, Г.Дамдинням гишүүн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөө  авчээ

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 73 гишүүн ирцээ бүртгүүлж, 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн. Гэвч АН-ын гишүүд ирцээ бүртгүүлсэн боловч хуралдаанд суусангүй.  С.Амарсайхан, П.Наранбаяр, Х.Баттулга, Х.Болормаа, Ц.Даваасүрэн нар эмнэлгийн чөлөөтэй байгаа бол Ц.Мөнхбат, Х.Баасанжаргал, Д.Батлут, Ж.Одбаяр, Б.Батцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Т.Доржханд, Л.Энхнасан нарын гишүүд томилолттой байгаа аж.


Харин  Ө.Шижир, Г.Дамдинням гишүүн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөө авчээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Тэргүүн шадар сайд  бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нарын 23 хүн өнөөдөр  хуралдаанаа тасалжээ.


Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow