Монголын циркчид төв талбайд чуулна

4-р сарын 14, 2025 - 11:12
2 өдрийн өмнө
 0  10
Монголын циркчид  төв талбайд чуулна
Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн Монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд чуулна.
 
Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2025 оны дөрөвдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй тоглож, гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүдийг толилуулна
Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow