Б.Цэцэг: Хагацлын зовлонг нимгэлж буяны үйлсэд эгч нь 20.000.000₮ сая төгрөг хандивлахыг хүсэж байна

Жүжигчин Б.Цэцэг ийн бичжээ. "Хагацлын зовлонг нимгэлж буяны үйлсэд эгч нь 20.000.000₮ сая төгрөг хандивлахыг хүсэж байна Хүнээ алдах шиг гашуун харуулсал гэж үгүй. Зулай зулайгаа гишгэж төрсөн балчир дүү нар нь, тэнгэрийн илч мэт хайрлаж түшиж явах ээжийгээ алдсан хүүд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье.
Арчаагүй бидний байгаа амьдрал Үхлийн хөндий мэт үргэлжилж, амьсгалах ч эрхгүй амьдруулж байгаад гутаж байна. Өр нимгэн ижий нь үүрд орхиод явчихна чинээ төсөөлөөгүй хүүг нь аяга хөмрөхийн дайтай зовлонд унагалаа. Орь ганцаараа хорвоог туулах тавилантай гэж өөрийгөө битгий буруутгаарай дүү минь. Тосоод авах элэг нэгт Монголчууд, туслаж дэмжээд гүйх өр зүрхтэй иргэд олон гэдэгт итгээрэй. Хорвоо даахгүй мэт хагацал үзсэн эр цэрэг дүүгийнхээ хагацлаас бага ч болов хугаслаж хойдохын буяны ажилд туслаж дэмжихийг хүсэж байгааг минь хүлээж авна уу. Гүн эмгэнэл илэрхийлье"
хэмээжээ.






