УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийснээ мэдэгдлээ

5-р сарын 25, 2023 - 10:12
2 жил өмнө
 0  7
УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийснээ мэдэгдлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг өнгөрсөн гуравдугаар сард 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжраад байна.

Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусний гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь донор болжээ. 

Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран хийж байсан түүхтэй.

Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвийн үзүүлэлтэй дүйцэхүйц хэмжээнд хүрчээ. 

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow