Хотын дарга Х.Нямбаатарын эд хөрөнгөөс 1 тэрбум төгрөг хүртэлх хэсгийг битүүмжилнэ

Хотын дарга Х.Нямбаатарын эд хөрөнгөөс 1 тэрбум төгрөг хүртэлх хэсгийг битүүмжилнэ. Хотын даргын "Хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй, ирээд суулт хий" гэх утга бүхий ярианы дараа машины бизнес эрхлэгчид нэр хүндээ сэргээлгэж, 1 тэрбум төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тэгвэл шүүхээс тус хэргийг шийдвэрлэж дуустал Нийслэлийн Засаг даргын эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргажээ.






