50 гаруй улс Д. Трамптай татварын хэлэлцээр эхлүүлэхийг хүсжээ

4-р сарын 7, 2025 - 10:28
15 цагийн өмнө
 0  14
50 гаруй улс Д. Трамптай татварын хэлэлцээр эхлүүлэхийг хүсжээ

 АНУ-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоотой байдаг дэлхийн 185 улсад оногдуулах татварын хэмжээг дахин тогтоож, багадаа 10 хувь, цаашлаад зарим улсад 50 хүртэл хувийн татвар ногдуулах шийдвэрийг Доналд Трамп  танилцуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Трампын тавьсан татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн.


 Трампад импортын бараа бүтээгдэхүүнд тавьсан татварын хэмжээг эргэж харах хүсэлтийг дэлхийн 50 гаруй улс орон тавьсан байна. Өөрөөр хэлбэл татварын асуудлаар шинэ яриа хэлцэл хийж, аль болох татварын хэмжээг бууруулах хүсэлт санаачилгыг эдгээр 50 гаруй улс гаргажээ. Эдгээр улсуудын дунд Америктай тал бүрээр холбоо харилцаа сайтай байдаг Тайвань, Израиль, Энэтхэг, Итали зэрэг холбоотнууд нь багтжээ.

Хүсэлтийн хариуд Сангийн сайд Скотт Бессент NBC News мэдээллийн сувагт ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч Трамп татвар нэмсэн шийдвэрээ байнгын байлгах уу, аль эсхүл гадаад худалдааны түншүүдтэй яриа хэлцэл хийх үү гэдгээ удахгүй шийднэ


гэв. 

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow