Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилож магадгүй

Улсын ерөнхий прокурорын томилгоо энэ долоо хоногт шийдэгдэнэ. Одоогийн улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны 04 дүгээр сарын 05-нд Ерөнхийлөгч захирамж гарган томилж байсан юм. Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байна. Хуулиараа Ерөнхийлөгч ерөнхий прокуророор томилох хүний нэрийг УИХ-д оруулж хэлэлцүүлэн санал хураалгаад дэмжигдсэн нөхцөлд захирамж гарган томилно. Тэгвэл жилийн дараа бүрэн эрх нь дуусах гэж буй Ерөнхийлөгч хэнийг дараагийн Ерөнхий прокуророор томилуулах вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээ одоогийн Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох яриагдаж байна.






